2015-01-30

Түүх давтагддаг аж

Түүх, үйл явдал давтагдах гэж их сонин юм.

Тэртээ 110-аад жилийн өмнө одоогийн Сэлэнгэ аймгийн нутаг Ерөө голын сав газарт Орос, Бельги, Английн хамтарсан хөрөнгө оруулалттай "Монголор" хэмээх компани алт олборлож, Хятад, Оросын өөр янз бүрийн худалдаачид алт олборлох хүсэлтээ илэрхийлж байж. Тухайн үедээ Монголорын асуудал манай ноёд дээдсийн дунд үе үе маргаан дэгдээж, Монголчуудын амьдрах аргаас өөр, байгаль орчин сүйднэ гэх мэтээр үзэлцдэг байжээ.
Яг одоогийн Оюу Толгой, Таван толгой, саяны Гацууртын орд гэдэг шиг.
Тэгж байтал 1921-1922 онд Шведийн иргэн Карл Кунхардтын хэрэг гэгч дэгдэн түүнийг Хүрээнд байсан Америкийн худалдаачин Роберт Вилльямс батлан даажээ. Гэтэл Карл Кунхардт барьцаагаар суллагдмагцаа Хаалганруу яваад эргэж ирээгүй тул Засгийн газраас Роберт Вилльямсыг Монголоос гарахыг хориглож байжээ. Энэ асуудлыг хөөцөлдөхөөр Хаалганд сууж байсан Америкийн консул Хүрээнд үе үе ирдэг байсан гэдэг.
Гэтэл одоо SGS-ийн захирал Жастин Капла татвараас зайлхийсэн хэрэгт  холбогдож, түүнийг Монголоос гарч явахыг 3 жилийн турш хориглон шалгасны эцэст шүүхээс ял оноов. Шүүх хуралтай холбоотойгоор Улаанбаатарт суугаа АНУ-ын элчин сайдын яам маш яаралтай мэдэгдэл гаргав.
Түүх, үйл ингэж явдал дахин давтагдана гэж.

Саяхан Равдангийн Болд гуай нэгэн ярилцагадаа "Өнөөгийн үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгөхөд өнгөрсөн түүхийн сургамж чухал тул мэдэж байх хэрэгтэй" гэж хэлсэнийг уншсан. Юутай үнэн.

No comments: