2014-07-19

Children of Heaven

Өөртөө кино өдрүүд зарлаад, дуртай кинонуудаа болон үзнэ гээд хадгалсан байсан хэдэн киногоо идэвхтэй үзэж байгаа юм. Тэгээд дундаас нь зарим киног онцолмоор санагдлаа.

Эхнийх нь Children of Heaven. 1997 онд Ираны найруулагч Мажид Мажидигийн хийсэн энэ кино гадаад дотоодын олон шагнал авсан бөгөөд 1998 онд Оскарын шагналд Гадаад хэл дээрх шилдэг кино төрөлд нэр дэвшиж байсан, сайн бүтээл. Хүсвэл дэлгэрэнгүйг IMDB -ээс харна бизээ. 

3-р ангийн сурагч Али гутал засвараас дүү Сахарагийнхаа гутлыг засвараас аваад харих замдаа гутлыг нь гээж орхино. Алигийн гэр бүлийн амьдрал ядуу, аав нь цэцэрлэгч хийдэг, ээж нь өвчтэй, Дүү Сахара нь 1-р ангид сурдаг, байрны эзэн түрээсийн мөнгөө нэхэж байнга дарамтлана. Тиймээс Али гуталны тухай аав, ээждээ хэлэхгүй байхыг дүүгээсээ гуйгаад хичээлдээ явахдаа өөрийнхөө гутлыг ээлжилж өмсөхөөр тохирно. Дүү нь ахынхаа томдсон гутлыг өмсч хичээлдээ яваад тармагцаа хар хурдаараа гүйсээр ахдаа гутлыг нь буцааж өгөөд ах нь сургуулдаа явна гэх мэтээр. 

Тэгж байтал тэдний мужийн холын зайн гүйлтийн тэмцээн болох бөгөөд 3-р байрын шагналд хос гутал өгөх тухай зар гарна. Сурлага сайтай, сэргэлэн авхаалжтай, амьдарлынхаа зовлонг сайн ойлгодог ухаалаг хүү Али тэмцээнд оролцож дүүгээ гуталтай болгохоор шийднэ. 
Уралдааны замын турш зөвхөн дүүгээ л бодон хар хурдаар гүйх боловч 1, 2 -р байр биш зөвхөн 3-р байраа хадгалсаар явах боловч яг барианд орох мөчид 1-р байранд орчихдог. :))

Ерөнхийд нь яривал ийм. Би ер нь Оскарын Гадаад хэл дээр шилдэг кино төрөлд нэр дэвшсэн кинонуудыг үзэх их дуртай. Дэлхий даяараа дандаа шахам үздэг Америк киноноос өөр болохоор нь ч тэр юмуу бүү мэд.