2013-01-08

#Домбоорол

Мендлеев зүүдэндээ, Архимед усанд орж байгаад, Неютон модны сүүдэрт хэвтэж байгаад санаа, шийдлээ олсон гэдэг. Хэзээ нэгэн цагт надад тийм зүйл тохиолдох боломж гарвал би аяга угааж байх болов уу. Эсвэл цамцаа индүүдэж, бүүр үгүй бол шалаа угааж байж ч мэднэ.

2013-01-03

Ямар нэг юмны жил

Аливаа жилийг "ямар нэг юмны жил" болгон зарладаг уламжлал байдаг. 

Миний хувьд энэ жилийг "Хувийн зохион байгуулалтаа тасралтгүй сайжруулах жил" болгон зарлахаар дөнгөж сая шийдвэрлэсэнээ албан ёсоор мэдэгдэхэд тун таатай байна. 

Хувийн зохион байгуулалт гэдэгт өглөө тогтмол цагт босохоос эхлээд орой унтах хүртэл хийж гүйцэтгэх бүх үйл ажиллагаагаа нэгдсэн төлөвлөлт, бодлогын дагуу гүйцэтгэж тогтмол тайлагнаж байхыг ойлгоно. 

Ингэснээр хэд хэдэн чухал үр дүнд хүрэхээр тооцсон бөгөөд тухайлбал гэр бүлийн дотоодын нийт бүтээгдэхүүн өсч, төсвийн зарлага буурч, өрсөлдөх чадвар сайжирна. 

Энэхүү ажлын хүрээд богино, дунд, урт хугацааны бодлогын баримт бичгүүдийг боловсруулахаар ажлын хэсэг байгуулах бөгөөд, сар улирал бүр дотоод аудит хийж, жилийн эцэст нэгдсэн тайлангаар дүгнэж хэлэлцэх болно.