2011-09-20

Бас нэг юм бодъё

Ер нь бодохнээ гадны зарим нэг орноос бидний үзүүлэх хариу үйлдлийг харах, туршихаар янз бүрийн мэдээлэл цацаад байгаа ч юм шиг.
Цөмийн хаягдалын асуудал гадны томоохон хэвлэлүүдээр гарч, Ерөнхийлөгч, Засгийн газар нь хүртэл хамжиж байж нэг дарж аваад хэдхэн хонотол Далай ламын тухай шинэ сэдэв өгч байх шиг.

Далай ламын хойд дүрийн талаар бидний итгээд байдаг гадны хэвлэлүүд одоогоор бичсэн нийтэлсэн зүйл харагдахгүй л байна. Манай өдөр тутмын нэг сонины "баталгаатай эх сурвалж"-ын мэдээ шүү дээ. Сонинд бичсэнээр бол Далай лам Францад айлчилсаныхаа дараа Монголд ирж, албан ёсоор зарлана гэсэн байсан.

Далай багш өнгөрсөн 8-р сард Франц, Эстони зэрэг Европын орнуудаар, саяхан Латин Америкийн орнуудаар зочлоод одоо Дарамсалад очсон бололтой.

Далай ламын хойд дүрийн асуудал бол шашны гэхээсээ илүүтэй улс төрийн асуудал болов уу. Хойд дүрийг тодруулах талаар БНХАУ-аас гадна БНЭУ ч өөрийн сонирхолоо илэрхийлж байдаг.

Улс төрийн асуудалаас гадна 14-р Далай ламын хориглосон Дорж Шүгдэнг шүтэгсэд манайд нэлээд бий. Тиймээс Улс төр, Шашны маргаанд хүргэх юм биш биз. Бодох юм мэр сэр бий байхаа.

Юу ч гэсэн мэдээнийх нь үнэн мөн тодрог. Би бол эргэлзэж л байна.