2011-03-10

...

Бичилгүй их уджээ. Блог ч бол угаасаа их бичдэг байгаагүй ээ. Гэхдээ л ер нь ажил төрөл, амин хувийн алив асуудлаа цаасанд буулгалгүй их уджээ.

Өдөр хоногууд бол зүгээр л сум шиг яваад өгөх юм. Амьдрал гэж тэгээд асуудлаар ч, аз жаргалаар ч дүүрэн юм.  Энэ олны урсгал дунд хүн шиг хүн явахад гол нь юу хэрэгтэй юм бол?
Хүний энэ хорвоод төрснөөсөө хойш хийдэг хамгийн том ажил нь өөрийгөө хүн болгох гэж хэлсэн байдаг гэсэн. Бодохнээ их үнэн хэлсэн юм шиг байгаа юм.

Өнгөрсөн жилийн өдийд байсан би одоотой харьцуулбал хэр зэрэг өөрчлөгдсөн бол? Учиргүй их юм бичмээр санагдаж орж ирээд шууд залхуу хүрч байгааг бодоход залхуу нь нэмэгдсэн байхаа.

За за юу ч болкоод байгаан. Ингээл байжийг яашиг.