Өчигдөр буюу 2009 оны 1 -р сарын 14 нд Их Монгол уушын газарт энэ оны эхний Open Beer Party болж өнгөрлөө. Миний хувьд хоёр жилийн өмнө нэг удаа очсоноос хойш дахиж очоогүй байж байгаад өчигдөр нэг очлоо. 2 жилийн өмнө очиж байхад цөөхүүлээ 5 - 6 хүн л сууж байсан санагдана. Өчигдөр бол 22 хүн ирсэн гэж тоолсон байна.
Уулзаж ярилцдагийн зорилго бол энгийн орчинд танилцах, мэдээлэл солилцох л гэж би ойлгодог. Энэ зорилгоо ч биелүүлдэг гэж боддог. Өчигдөр гэхэд би яг өөртэйгөө адил овог нэртэй буюу Ганбаатарын Ганбат гэдэг оюутан амидайтайгаа танилцаж байх жишээтэй. За тэгээд зөндөө л олон хүнтэй танилцаж, заримтай нь хамтраад ажиллах боломжтой тухай ч яриа өрнүүлээд авсан.
Ярианы сэдэв юу байх вэ гэдэг дээр тохиролцмоор юм билээ. Уулзалт маань ерөнхийдөө нээлттэй эхийн тухай ярилцдаг байх уу, зөвхөн Линуксийн тухай байх уу гэдгээс аваад яг тухайн уулзалт дээр ямар сэдэв ярилцах вэ гээд л. За энэ тухай google group -ээр хангалттай яриа өрнөх биз дээ.
"Цэнхэр дээлээ өмсөөд цэцэрлэгтээ очно доо..."
14 hours ago