2009-01-08

Энэ жилийн Болор цомыг шийдсэн хоёр шүлэг

Л.Хасар ....
Усан үзэмнээс нарны нулимс амтагдана
Уйлж суугаа чамаас алдаа амтагдана
Тойрмын бараанаас туучаад өнгөрсөн тэмээ амтагдана
Өндөр холын одноос гэрэл амтагдана
Өнгөрсөн цагийн дурдатгалаас гэнэн амтагдана
Сонсох

Э.Цэнд-Аюуш
Он солигдох мөчийн шүлэг
Одоо миний орхисон он цагт
Олоон цагаан шувууд хайрын дуу дуулж
Хос залуусыг эргэн тойрон
Хорвоогоор дүүрэн нот нисэж байгаа даа

Одоо миний орхисон он цагт
Онцын сайхан бүсгүй голын эрэг дээр суугаад
Нүүрээ угаахад нь нүднээс нь
Уруулын минь хээ, нулимстай нь цуг арилж л байгаа даа

Одоо миний орхисон он цагт
Мөчрөөсөө тасарсан навчис газар унахдаа
Мөрөөдлөө шивнэж тэр навчсаар хэн нэг нь далавч урлаад
Тэнгэр алдалж зогсоо доо

Одоо миний орхисон он цагт
Зуун жилийн тэртээх эзнээ үгүйлсэн
Зузаан хүрэм дүүрэн бодол
Цастай хөндийгөөр нааш явахдаа
Цаг хугацаанд гомдож л байгаа даа

Одоо намайг тосох он цаг харин
Дэнлүү барьж очихыг минь хүлээгээд
Дэндүү гүн нойрондоо байгаа даа

Сонсох

2 сэтгэгдэл:

Barimalch said...

Shuleg unshih setgelgee baihgui bolchihsoon, ene shulgiig ehnii 2 moriig arai gej haraad tsaash ogt unshihgui baina. Het ih news unshisaar baigaad uurag tarhinii butets oorchilogdson baih a. :D

Undraka said...

Өнгөрсөн цагийн дурдатгалаас гэнэн амтагдана энэ хэсэг