2009-10-09

Шатрын философи

Таван зүйл дүрэм баримталсугай:
1. Боломж бүхэн зуурдын тул бүү алгуурла
2. Бүх хэргийг адагт нь бус, эхэнд нь шийд
3. Олиггүй муугаа дэлгэх нь итгэлгүй унаа тул сэрэмжил
4. Осол чирч болзошгүй юмаар бүү оролд
5. Суурьтай үзэлд буурьтай бодлоор хүрдэг хэмээснийг санаж яв.

Исфаханы Абу аль Касим ар-Рагид

2009-05-27

Халзан - үстэй vs Өндөр - нам

Ленин халзан
Сталин үстэй
Хрущев халзан
Брежнев үстэй
Андропов халзан
Черненко үстэй
Горбачёв халзан
Ельцин үстэй
Путин халзандуу
Медведев үстэй ....

Очирбат өндөр
Багабанди намхан
Энхбаяр өндөр
Элбэгдорж намхан
.... өндөр :)

2009-01-15

OBP 200901

Өчигдөр буюу 2009 оны 1 -р сарын 14 нд Их Монгол уушын газарт энэ оны эхний Open Beer Party болж өнгөрлөө. Миний хувьд хоёр жилийн өмнө нэг удаа очсоноос хойш дахиж очоогүй байж байгаад өчигдөр нэг очлоо. 2 жилийн өмнө очиж байхад цөөхүүлээ 5 - 6 хүн л сууж байсан санагдана. Өчигдөр бол 22 хүн ирсэн гэж тоолсон байна.
Уулзаж ярилцдагийн зорилго бол энгийн орчинд танилцах, мэдээлэл солилцох л гэж би ойлгодог. Энэ зорилгоо ч биелүүлдэг гэж боддог. Өчигдөр гэхэд би яг өөртэйгөө адил овог нэртэй буюу Ганбаатарын Ганбат гэдэг оюутан амидайтайгаа танилцаж байх жишээтэй. За тэгээд зөндөө л олон хүнтэй танилцаж, заримтай нь хамтраад ажиллах боломжтой тухай ч яриа өрнүүлээд авсан.
Ярианы сэдэв юу байх вэ гэдэг дээр тохиролцмоор юм билээ. Уулзалт маань ерөнхийдөө нээлттэй эхийн тухай ярилцдаг байх уу, зөвхөн Линуксийн тухай байх уу гэдгээс аваад яг тухайн уулзалт дээр ямар сэдэв ярилцах вэ гээд л. За энэ тухай google group -ээр хангалттай яриа өрнөх биз дээ.

2009-01-08

Энэ жилийн Болор цомыг шийдсэн хоёр шүлэг

Л.Хасар ....
Усан үзэмнээс нарны нулимс амтагдана
Уйлж суугаа чамаас алдаа амтагдана
Тойрмын бараанаас туучаад өнгөрсөн тэмээ амтагдана
Өндөр холын одноос гэрэл амтагдана
Өнгөрсөн цагийн дурдатгалаас гэнэн амтагдана

Э.Цэнд-Аюуш
Он солигдох мөчийн шүлэг
Одоо миний орхисон он цагт
Олоон цагаан шувууд хайрын дуу дуулж
Хос залуусыг эргэн тойрон
Хорвоогоор дүүрэн нот нисэж байгаа даа

Одоо миний орхисон он цагт
Онцын сайхан бүсгүй голын эрэг дээр суугаад
Нүүрээ угаахад нь нүднээс нь
Уруулын минь хээ, нулимстай нь цуг арилж л байгаа даа

Одоо миний орхисон он цагт
Мөчрөөсөө тасарсан навчис газар унахдаа
Мөрөөдлөө шивнэж тэр навчсаар хэн нэг нь далавч урлаад
Тэнгэр алдалж зогсоо доо

Одоо миний орхисон он цагт
Зуун жилийн тэртээх эзнээ үгүйлсэн
Зузаан хүрэм дүүрэн бодол
Цастай хөндийгөөр нааш явахдаа
Цаг хугацаанд гомдож л байгаа даа

Одоо намайг тосох он цаг харин
Дэнлүү барьж очихыг минь хүлээгээд
Дэндүү гүн нойрондоо байгаа даа