Гадуур долларын ханш өсөөд сүйд хийхнээ. Валют солих цэгүүдэд 1300 даваад явж байна гэнэ. Зарим банкууд 3 хоногийн өмнөөс доллар худалдахаа больчихсон байна. Өнөөдөр бол валют солих цэгүүд ч зарахгүй шинжтэй.
Сонирхолтой нь бусад валютын ханшид тэгтэл огцом өөрчлөлт гараагүй байх юм. Юуны нөлөө вэ? Тайлбарлах албаны хүн одоо болтол байдаггүй.
http://www.news.mn/news/section=news/page=show/content=news/id=30891
http://news.gogo.mn/r/46523
"Цэнхэр дээлээ өмсөөд цэцэрлэгтээ очно доо..."
14 hours ago
3 сэтгэгдэл:
шин жилийн баярын мэнд. Сайхан баярлаарай.
Танайх хальт харахад тааладгдлаа, дараа тухтай сууж байгаад танайхаар орноо. Энэ доолуур одоо навсайтлаа унаж байхад манайд яагаад өсөөд байна аа. энэ бол доллар өсөж байгаа биш, төгрөг аймаар унаж байаа л гэсэн үг дээ явж явж. Обама лав одоо триллоин долларын төсвийн алдагдалыг зарсачихсан, мэдээж "Ю Эс" гэдэг улс бол доолуур гэдгийг чинь хүсвэл хэвлээл хаях байлгүү дээ, энэ тоёото долларын ханш уналт, эдийн засгийн уналтаас болоод хэдэн мянган хүн ажилаас халж байна. Тэгэхээр унаж байгаа доллартай харьцуулахад төгрөг унаад байна гэдэг яа яа яа.
Дэлхийд доллар муухан яваа.
Харин манайд валютын нөөц бараг байхгүй юм биш үү гэж бодогдох боллоо.
Монгол банкны валютын газрын захирал Дэлгэрмаа гэдэг хүн зурагтаар ярьж байна лээ. Юу гэсэн гэхээр: "Найман шарга гэж албан бус захын хэдэн ченж л үнэ өсгөөд байгаан. Хүмүүс юунд нь тийм үнэнд итгээд байдаг байнаа. Тэр чинь банк хоорондын валютын захын дэргэд юу ч биш. Манай зах зээлийн 1 хувийг л эзлэх газар шд" гэж байна.
Тэгээд 1 хувьдаа толгойгоо мэдүүлчээд байдаг ямар сонин 99 хувь бэ гэж эгчээс асуумаар.
Post a Comment