Өнгөрсөн долооногт судлаач, дипломатч Д.Баярхүү гуайн “Бид ингэхэд хэн юм бэ?” хэмээх нийтлэлийн номыг уншлаа. Бид урьд нь ямар нийгэмд амьдарч байв, одоо энэ дэлхийн хаахна явна, олиг муутай яваа маань юунаас болов, яаж хөгжих вэ гэх мэт сэдвүүдээр бичсэн нийтлэлүүдээ эмхтгэж ном болгожээ.
Зохиогчийн өөрийн нь хэлснээр: ... Буруугийн, муугийн нэлээдгүй, магадгүй дийлэнх хувийг “МОНГОЛ ХҮН” та өөрөө л үүрэх ёстой учир нь “Чиний амьдралыг Чи л авч явна. Чиний амьдралыг чамаас өөр хэн ч авч явахгүй!” гэсэн логик л энэ номыг түүнээр бичүүлж дөнгөсөн гэнэ.
Номыг уншиж байх үед “бид нээрэн яана даа” гэмээр, зарим үед “Монголд ер нь болж бүтэж байгаа юм нэг алгаа” гэж бодогдохоор зүйлүүд тааралдана. Гэхдээ л ерөнхийдөө манай нийгэмд болж байгаа зүйлсийн талаар бичсэн байна лээ.
Энэ их дуу хуур, найр цэнгэл, одон медаль, их дээд сургууль, доктор профессорууд биднийг хааш нь чирээд байна вэ?, тэгээд бид яаж хөгжих вэ? гэдэгт хариулж мэдлэгт суурилсан эдийн засаг л бидний гарц шүү дээ гэсэн өөрийнхөө санааг оруулсан байна. Гэтэл бидний сонгосон их хурлын аваргууд маань эсрэгээрээ аутсорсингийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын 2 тэрбум төгрөгөө харамлаад ямаанд 30 аар нь өгч байгааг харахаар бид хэн бэ гэдэг нь тодроод ч байх шиг.
Зохиогчийн тухайд сайн судлаач, цөөхөн байдаг мэргэшсэн дипломатчдын нэг, геополитикч (ахын маань хэлснээр монголдоо ганц) гэдгийг нь мэдэх болохоос энд тэнд тамхи зөөгөөд гүйж явна гэж сонсоогүй, УИХ –д нэр дэвшээд эсвэл сайд болоод харайлгаж явахыг нь мэдэхгүй юм. Ер нь зүгээр хүн юм болов уу боддог гэх үү дээ.
Номын төгсгөлд зохиогч Монгол хүний олонхын төрхийг өөрийнхөөрөө тодорхойлсон байна. Үүнд:

- Хэзээ ч үл ичих
- Нэгэн биеэ хэзээ ч үл голох
- Өөрөөсөө бусдыг хэзээ ч үл зөвшөөрөх, бусдыг өрөөсөн дугуйгаа мэт ямагт бодох
- Гандан бууршгүй атаархагч
- Ямар ч бусармаг муу муухайг мартаж, бас уучилж чаддаг
- Хэзээ ч буруугаа үл хүлээх, ямагт өөрийгөө зөвтгөх
- Гандан бууршгүй горьдомхой, гэхдээ горьдлого нь ямагт хохь болдог
4 сэтгэгдэл:
Ene nomiig zaaval unshij uznee. Damaan tugsguld bichsen zuiluud uneheer une. Manaihnii diilenhiin dur torh haragdaj bna.
Saihan post bichjee thanks.
uneheer unen gej bgaan shu dutuu bichchij.
neenee >> Урам өгсөнд баярлалаа.
Сая номын дэлгүүр оронгоо энэ номыг баахан харж байгаад ирлээ, ккк. Зэвүүн бичсэн байлээ шүү. Сая өөр ном авчихлаа, хэд хоногоос үүнийг заавал авч уншина аа.
Post a Comment