2007-07-09

Залхлаа

Алтан бүстэй,
Араб морьдтой,
Начны найраатай,
Ноёны бөхтэй наадмаас,
Залхлаа
Хот дүүрэн хог,
Зам дүүрэн нүх,
Хоолой хорсгох утаа,
Харанхуй, Замбараагүй гудамнаас
Залхлаа
Хортой хүнс идэж,
Хуурамч эм ууж,
Чанаргүй сургуульд сурч,
Чадваргүй сайдаар удирдуулж
Залхлаа
Архиар угжуулж,
Ажилгүй тэнэж,
Байцаагчийн гарыг цайлгаж,
Визэнд дугаарлан доромжлуулж
Залхлаа
Тендерийн луйвар,
Лицензийн наймаа,
Төрд шахдаг бизнес,
Там үлдээдэг урхайнуудаас
Залхлаа
Төсвөөс унагасан тэрбум,
Төмрөөс илүүчилсэн хандив,
Замаас олсон зоос,
Засгийн худалдагдсан суудлаас
Залхлаа
Хэлснийг нь шүүж,
Дэвсэнийг дорбинкддог,
Дээшээ нялуун, Доошоо хатуу
Авилгад ээлтэй алаг шүүхээс
Залхлаа
Хоосон амлалт, бохир бэлэг,
Хуулиас дээгүүр зөвшилцөл,
Жаран хоёрын бүлэг,
Жалга довын хуйвалдаанаас
Залхлаа
Ахин дахин итгэж,
Дахин дахин хууртаж,
Тэдний хэлснээр талцаж,
Тэдний тоглоом болж
Залхлаа
ТЭДНЭЭС ЗАЛХЛАА !

Н.БИЛГҮҮН

Цэцээ гүний оргилд гарваа

2007 оны 7 р сарын 7 ны 7 цагт Төр хурхын амнаас хөдөлж 11 цаг 20 минутад Богд хан уулын ноён оргил Цэцээ гүний оройд гарваа. Буцах замдаа ширүүн бороонд цохиулж хоолойгоо өвтгөөд авсаныг эс тооцвол тун чиг дажгүй аялал боллоо.