Дунд сургуульд байхад захирал эсвэл хичээлийн эрхлэгч орж ирээд дууг нь ч бүтэн сонсож үзээгүй хамтлагийн тоглолтын тасалбар, эсвэл хэн нэг танилых нь бичсэн ном, сонин заавал худалдаж ав гэж шахдаг байлаа.
Оюутан болоодохсон чинь хичээл заалгахаар сонгосон багш орж ирээд өөрийнхөө бичсэн номыг заавал ав. Энэ номноос л заана гэнэ, тэгээд шалгалт дөхөөд ирэхээр бас нэг тестийн эмхэтгэл гаргаж ирээд энэ номыг ав. Энэ номноос л шалгалт авна гээд шахдаг байлаа.
Эмнэлэгт нэг үзүүлдэхсэн чинь эмч нэг эмний нэр хэлээд энэ эмийг тэнд байдаг эмийн сангаас ав. Заавал тэндээс ав. Энийг л уувал биенээс чинь цэцэг дэлгэрэнэ гэх маягийн юм яриад хаа сайгүй зардаг сүлжээний эм шахдаг юм байна.
Сар гаруйн өмнө ажил дээрээ байж байтал хэн ч билээ нэг зохиолын дуучны тоглолтын тасалбарыг заавал ав цалингаас чинь суутгана гэж шахдаг юм байна.
Саяхан улсын нэг томоохон үйлдвэрт ажилладаг найзтайгаа ярьж суутал ажил дээр нь "бүх ажилчдийг флаш дискээр хангах хөтөлбөр" хэрэгжээд 256МB ийн флаш дискийг 150$ оор бодож шахсан сураг дуулдав.
Дээр дооргүй шахаа гэж
"Цэнхэр дээлээ өмсөөд цэцэрлэгтээ очно доо..."
14 hours ago
4 сэтгэгдэл:
Залуу минь vргэлжлvvлээд байгаарай.
Шахаа гэснээс Японд бол ингэж хvчээр худалдаа хийх нь хуулиар хориотой байдаг. Юун багш нь номоо улайм цайм шахаж явах. Эмч хvн эм зарах нь бас хориотой байдаг. Эмнэлэг, аптек хоёр тусдаа явагддаг. За тэгээд зєвхєн хуулинд тусгасан эсэхдээ ч гол нь биш л дээ, тvvнийг зvйл ангийн дагуу шvvдэг, арга хэмжээ авдаг шударга шvvн таслах субьект байхгvй бол нийгэм єєрєє луужингvй хєлєг онгоцтой адил байдалд орно. Зєв vйлдэл, буруу vйлдэл хоёрын хооронд зааг тавьж, тухай бvрд нь таслаж байхгvй бол толгой тvрvvгээ алдаж, зєв яваад байна уу буруу яваад байна уу мэдэхээ байж их далайд тєєрсєн завьчинтай адил болох бизээ. Хэн бvхэнд мэдээжийн юм бичиж байгаа боловч, ийм хамгийн мэдээжийн хамгийн анхдагч шаардлагатай зvйлийг биежvvлж чадахгvй байгаа улс орон, юун нєгєє эдийн засгийн хєгжил энэ тэр манатай.
Барометр нь зєв ажилладаг орон ямар байдаг вэ? Саяханы жишээ татахад, Мицvй Сумитомо банк єєрийн нийлvvлэгч компаниуддаа санхvvгийн барааг шахан зарж байсан нь илэрч vйл ажиллагааг нь тодорхой хугацаанд зогсоох тушаал Санхvvгийн удирдах газраас буулгасан. http://www.nikkei.co.jp/news/keizai/20060426AT2C2600C26042006.html
Монголд бол vйл ажиллагаа нь жаахан зогслоо гээд нэг их шархдахгvй байх, Японд бол эхлээд л хувьцааны vнэ нь навс унана, харилцагч тvншvvд нь иймэрхvv маапантай газраас нvvрээ буруулна, vйлчлvvлэгчид бєєнєєрєє гэрээгээ цуцална, ерєєсєє брэнд нэр хvнд нь сэвтэж "нэр хугарахаар яс хугар" гэдэг тэр чигээрээ хэрэгжээд, захирал нь амиа хорлох жишээтэй. Тийм болохоор хуулийн гадуур хамаагvй давхиад байж чаддаггvй.
Шахааны наймаа гэдэг бизнес утгаар нь ярьвал шударга бус єрсєлдєєний нэг хэлбэр бєгєєд(категорийн хувьд монополь худалдаатай ойролцоо), хэрэглэгчийн талаас авч vзвэл шууд хэрэглэгчийг хохироож байгаа vйлдэл. Уул нь хvч давуу, эсвэл жудаггvй нэг нь бусдад хохирол vзvvлэх "ой ширэнгийн хуулийг" vгvй хийхийн тулд хууль тэнд зохицуулаад байж байх ёстой байдагсан.
Монголчууд нийгэмдээ шударга єрсєлдєєний орчинг бvрдvvлэхгvй бол хэзээ ч бизнес зєв утгаараа хєгжиж чадахгvй, бизнес хєгжихгvй бол эдийн засаг єєдлєхгvй.
Анд чамд амжилт хvсье.
Бичлэгийг минь баяжуулж сонирхолтой болгосон Тулгат танд баярлалаа.
Чадах ядахаараа бичээд л байя даа.
goyo olj harjee. Goyo ch bichjee. Bi ch gesen shahaj, shahuulj l yavlaa. hehe. Dooguuraa shahaj baigaag ni odoo yaya gehev gej uzehed. Deeguuree buur sangiin yam, gadaad yavdliin yamduud deer saiduud ni hurtel shahaa hiij baigaag yahav?
256mb flash 150$ gedeg arai dendjee. yopond 15$ l baina lee. (joohoon sain ni 20~30$)
Post a Comment